Шуурхай мэдээ



Тархинд яагаад цус харвадаг вэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-10-29 14:49
  • 0

 ДЭМБ - аас 2002 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 29-ний өдрийг “Цус харвалттай тэмцэх өдөр” болгон тунхагласнаар жил бүр дэлхийн олон улс орон тодорхой уриатайгаар тус өдрийг тэмдэглэж ирлээ. Монгол улсад 2009 онд “Монголын харвалт судлалын нийгэмлэг“ байгуулагдан, Дэлхийн цус харвалтын нийгэмлэгт гишүүнээр элсэж, Дэлхийн цус харвалттай тэмцэх өдрийг Монгол улс Дэлхий дахинтай нэгэн өдөр тэмдэглэх болоод 9 дэх жилтэйгээ золгож байна.

Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын дотор хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ  17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.  Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас  харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан билээ. Иймд  жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” буюу 10-р сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношилгооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд  хэлэлцдэг уламжлалтай болсон юм. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ