Шуурхай мэдээ



Хан-Уул дүүргийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцлээ


  • 2018-11-06 12:28
  • 0

 Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗ болон бусад төрийн болон төрийн буй байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг /2018.11.05/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргасан.

Тус дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн хэргийн эзлэх хувь буурахгүй байгаа нь цагдаа, хуулийн байгууллагын алба хаагчдын санааг зовоосон асуудал болж буй бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцэж, боломжтойг нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ