Шуурхай мэдээ



Сүйрсэн онгоцны спидометр асуудалтай байжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-07 15:23
  • 0

Lion Air нисэх компанийн  Boeing 737 онгоц Ява тэнгисийн дээрх агаарын орон зайд сүйрсэн билээ. Уг онгоцны хурд хэмжигч төхөөрөмж асуудалтай байсан тухай Индонезийн Тээврийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Суаржанто Тхажоно мэдэгдсэн байна. Онгоцны хар хайрцагт бичигдсэн мэдээлэл дээр үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргасан аж.

Онгоцны сүүлчийн дөрвөн нислэгийн үеэр энэ асуудал тэмдэглэгдсэн бөгөөд ослын гол шалтгаан аль хэдийн тодорсон хэмээн аюулгүй ажиллагааны шинжээчид өгүүлсэн байна. Харин Boeing корпорацийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаад байгаа гэнэ.

Өнгөрөгч 10-р сарын 29-нд шинэ загварын  Boeing 737 Max 8 онгоц Жакартагаас Панкалпинанг хот руу нислэг үйлдэж явахдаа сүйрсэн юм. Нийслэл хотын нисэх буудлаас хөөрсний дараа удалгүй ослын буулт хийх хүсэлт тавьсан хэдий ч тэр дороо дэлбэрсэн билээ.

Хөөрснөөсөө 13 минутын дараа онгоц Ява тэнгист унан сүйрсэн бөгөөд хөлгийн бүхээгт зорчиж явсан 189 хүн бүгд амь үрэгдсэн юм.

Д.Мөрөн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ