Шуурхай мэдээ



Сэтгүүлчийн цогцсыг хүчилд хайлуулсан хэргийг шалгаж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-07 15:47
  • 0

Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай Анатолий агентлагийн редакторуудтай Анкара хотноо уулзах үедээ Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлжээ. Түүний өгүүлснээр, Турк улс энэхүү хэрэгт маш ул суурьтай хандаж байгаа бөгөөд захиалагчийн нэрийг мэдэхийг ихэд хүсэж байгаа гэнэ.

Прокурорын газар сэтгүүлчийн цогцсыг хэсэглэн хуваасан тухай мэдээллийг шалгаад, түүнийг хүчилд уусгасан хэмээх дүгнэлтэд хүрсэн байна.

“Сабах” сонинд мэдээлснээр, сэтгүүлчийг амь үрэгдсэнээс хойш 9 хоногийн дараа Стамбул дахь Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газар руу Эр-Риядаас химич мэргэжилтнүүд нисэн ирсэн бөгөөд сэтгүүлчийн цогцсыг устган, дуулиан шуугианыг дарахыг тэдэнд үүрэгдсэн бололтой.

Сэтгүүлч Жамаль Хашогги 2017 оноос хойш АНУ-д амьдран, “Вашингтон пост” сонинд ажиллаж байжээ. Тэрээр Саудын Арабын удирдлагыг шүүмжилсэн нийтлэлүүдээрээ алдаршсан юм.

Хашогги өнгөрсөн есдүгээр сарын 2-нд баримт бичиг бүрдүүлэхээр ерөнхий консулын газар руу яваад тэр чигтээ сураггүй алга болсон билээ. Түүний аллага урдаас төлөвлөгдсөн байж болзошгүй талаар Саудын Арабын ерөнхий прокурор Сауд аль-Муажиб өмнө нь мэдэгдэж байжээ. Энэхүү хэрэгт холбогдуулан 18 хүнийг баривчлаад байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс сэтгүүлчийн аллагын хэргийг хурцаар шүүмжлэн, маш ил тод, шударга мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Саудын Арабт уриалаад байгаа аж.

Д.Мигаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ