Шуурхай мэдээ



Улаан талбайгаас шууд фронт руу “явлаа”


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-07 16:27
  • 0

1941 оны 11-р сарын 7-ны цэргийн парадын 77 жилийн ойд зориулсан ёслолын марш Москвагийн Улаан талбайд явагдлаа.

Түүхэн жагсаалын сэргээн босголтод цэргийн сургуулиудын сонсогчид, Ерөнхийлөгчийн сумангийн хүндэт харуулынхан, Халиловын нэрэмжит Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид гэх мэт нийтдээ 5000 гаруй хүн оролцсон байна.

Танкууд, “Катюшанууд”, их буунууд, хуягт машин мотоциклууд гээд тухайн үед хэрэглэгдэж байсан түүхэн техникүүд талбай дундуур яван өнгөрчээ. Өнөөдрийн жагсаалд түүхэн баримтыг илүүтэй тусгахаар зохион байгуулагчид хичээн, оролцогчид бүгд Агуу их Эх орны дайны үеийн хувцас өмссөн байна.

Түүхт парадын сэргээн босголтыг зочдын индэр дээрээс 7000 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд тэдэн дунд 1941, 1945 оны жагсаалд оролцож байсан ахмад дайчид байсан аж.

Ёслолын парадын дараа талбай дээр музей нээгдэн, Москва хотын оршин суугчид үзэж сонирхон дурсгалын зураг татуулж байв.

Д.Мөрөн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ