Шуурхай мэдээ



Нийслэлийн иргэдийн спортын 7 наадам


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-07 17:08
  • 0

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах онцлогтой байсан нь нийслэлийн иргэдийн бие бялдарыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг олгож байгаа үйл ажиллагаа болж байна.

Нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдаж байгаа бол нийслэл, дүүргийн Иргэдийн спортын наадмын хэсэг, хороо, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4310байгууллагын 90100 иргэн хамрагдаад байна. Нийслэлийн шигшээ тэмцээн “Буянт Ухаа” Спортын ордонд 2 өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргана.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ