Шуурхай мэдээ



Австри улсад тагнуулын шуугиан дэгдэж байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-12 20:09
  • 0

Австрийн тэтгэврийн насны нэгэн офицер Оросын талд тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан хэмээн сэжиглэгдээд байгаа бөгөөд түүний талаарх мэдээллийг Их Британийн тусгай албадаас авахаар болжээ.

Австрийн зэвсэгт хүчний хурандаа асан 1990 оноос хойш Оросын талд тагнуулын ажиллагаа эрхэлж байсан хэмээн сэжиглэгдэж байгаа тухай тус улсын канцлер Себястьян Курц өнгөрөгч баасан гаригт мэдэгдсэн билээ. Үүний дараахан, 70 настай хурандаа асан өөрийн тагнуулын ажлынхаа хөлсөнд 300 мянган евро авсан талаар Австрийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Австрийн эрх баригчдын өгүүлснээр, хэдэн долоо хоногийн өмнө “түнш алба”-ны зүгээс тагнуулын тухай мэдээлсэн аж. ХБНГУ-ын тусгай албад үүнийг илрүүлсэн байх хэмээн хэвлэлүүд эхлээд мэдээлж байсан боловч Их Британийн зүгээс энэ мэдээллийг дамжуулсан байх магадлал өндөр байгаа бололтой.

Харин ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнайсльтай утсаар ярих үедээ баримт нотолгоогүй буруутгал гэдгийг онцлон дурдсан байна.

Д.Мөрөн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ