Шуурхай мэдээ



Тэдний Эх орон газрын хөрснөөс арчигджээ...


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-17 15:50
  • 0

Мексикийн Тихуан дахь “Бурхны хот”-д “хэнд ч хэрэггүй” гэгдэх хүмүүс амьдардаг аж. Тэдний орчин тойрны зүйлс хөглөрсөн эмх замбараагүй, бараан бүүдгэр.

“Бяцхан Гаити. Бурхны хот”-д 2010 оны газар хөдлөлтийн дараа арлаас дүрвэн ирсэн гаитичууд амьдардаг бөгөөд жил орчмын өмнөөс тэд олон нийтийн анхаарлыг татаад эхэлжээ.

Сүүлийн 200 гаруй жилийн түүхэн дэх хамгийн аймшигтай байгалийн гамшиг 2010 онд Гаити арал дээр болж, 222 мянга гаруй хүний амь насыг авч одсон билээ. Тухайн үед олон мянган орон сууц, бараг бүх эмнэлгүүд нь нуран сүйрсэн юм.

Тус орны нийслэл Порт-о-Пренс хамгийн ихээр өртөж, одоогийн байдлаар, 10 сая хүн ам бүхий улсын иргэдийн 60 гаруй хувь нь үгээгүй ядуу байдалтай аж төрж байна. Тэд өдрийн 1-2 доллараар амь зогоон, 2017 онд тус орны нэг хүнд жилд ноогдох ДНБ 1815 доллар байжээ.

Харин тэдэнтэй харьцуулахад, Мексик рүү очиж чадсан гаити дүрвэгсэд арай дөнгүүр амьдардаг юм байна. Гэвч тэдэнд хаашаа ч явах ирээдүй байхгүй, эргээд очих эх орон ч алга болжээ...

Д.Бат

 












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ