Шуурхай мэдээ



Украины экс ерөнхийлөгч Путиныг зоджээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-18 16:52
  • 1

Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар хэд хоногийн өмнө Сочи хотод уулзсан байна. Энэ үед тэдний хооронд маргаан үүсэн, зодоон цохионд хүрсэн аж.

Янукович Медведевийг нударгалан, тэр ч бүү хэл, Путины нүүрэн дундуур хоёр цохиод авчээ. Яаран сандран гүйлдэж ирсэн хамгаалалтын албаныхан Украины экс ерөнхийлөгчийн хөл рүү буудан шархдуулснаар зодоон өндөрлөсөн гэнэ.

Тэдний маргааны шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар, Янукович хэт согтсон байсан бололтой.

Дашрамд дурдахад, Виктор Янукович 2010 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд харин 2014 оны хоёрдугаар сарын 22-нд, гурван сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа суудлаасаа огцорсон билээ. Ингээд Янукович Украиныг орхин, ОХУ-д амьдрах болсон юм.

Д.Бат


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 202.126.89.xxx

    Saihan shaahiimaa

    • 2018-11-18 17:17

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ