Шуурхай мэдээ



Амарч чадахгүй байгаа нь ажиллаж чадахгүй байгаагийн шинж!


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-11-26 18:54
  • 0

Бидний мэдэх шилдэг лидерүүд: Warren Buffet, Bill Gates, Jeff Bezos нар бүгд нэг ижил зуршилтай! Тэд өдөр бүр хангалттай цаг( дор хаяж 7 цаг) унтаж амрахыг хичээж, чухалчилдаг. Эдгээр хүмүүсийн хувьд сайн амрах гэдэг нь өөрөө илүү өндөр бүтээмжтэйгээр ажиллах, бизнесийн зөв шийдвэрүүдийг гаргах, бүтээлчээр юмсыг харж, шинийг сэтгэдэг хүн болоход шууд нөлөөлдөг байна.

Тэгэхээр нэг шөнийн нойроо сайн авах, ганц болон олон өдрөөр амарч сурах нь бидэнд олон талаараа өөрийнхөө бүрэн чадамжаар ажиллах боломжийг олгох гол нууц юм.

Мэдээж хэрэг хүн бүрт өөрт тохирсон амрах аргууд бий. Гэхдээ бид тухайн амралт бүрдээ биеийн ядаргаанаас гарч, сэтгэл зүйн эрч хүчтэй болж, эргэн тойрны шуугианаас ангижирч, өөрийнхөө толгойтой болзох хэрэгтэй болдог.

Тэгвэл би өнөөдөр өөрийгөө хэр амарч байгаагаа дүгнэх, мөн та бүхэнтэйгээ хуваалцах зорилгоор уг нийтлэлээ бичиж байна. Өмнө долоо хоногт би 4 өдөр амарсан. Уг амралтыг задлаад ажиглавал доорх зүйлүүдийг хийсэн байна.

Маш сайн нойроо нөхсөн. 4 өдрийн турш дор хаяж 9 цаг маш чанартай чимээ шуугиангүй алслагдсан газар унтаж чадсан.

Миний хувьд амралт бүрдээ дор хаяж нэг шинэ зүйл сурахыг эрмэлздэг бөгөөд энэ удаагийн амралтаар давлагаан дээр гулгах сургуулилт хийсэн. Урьд нь хийж байгаагүй зүйлээ анх удаа сурах үед бид хүүхэд шиг сониуч болж бусад ертөнцөөс бүрэн салж чаддаг.

Зөв цагийн хэмнэлд орох. Завгүй байх үедээ бидний сэрэх амрах, хооллох цагийн горим алдагдаж, энэ бидний тархинд бага хэмжээгээр стресс үүсгэж байдаг. Харин амралтын үеэр бид энэ зүйлсийг тогтворжуулж зөв амарч эхэлдэг.

Сошиал цэвэршилт: 24/7 цагийн шууд холбоостой энэ нийгэмд зөвхөн өмнөө байгаа хүнтэйгээ харилцаж, эргэн тойрноо чагнаж, үнэртэж мэдэрнэ гэдэг бол ховор чадвар болсон цаг. Тэгэхээр би амралтын дундуур аль болох бага утас болон компьютер оролдож аль болох амьд ертөнцтэй амьдарсан.

Биеийн хүчний идэвхтэй байсан. Би өөрийгөө ямар нэгэн дасгал, тэмцээн, даалгавар гэх мэтийн биеийн хүчний юм хийх үед стрессээ шатааж чаддаг.

Энэ удаа өөрийгөө сайхан цэнэглэж маш зөвөөр амарч чадлаа. Өдөр бүр олон цаг ажиллана гээд бид урт хугацааны тэнцвэрийг, тогтвортой байдлыг хэзээ ч олж чадахгүй . Үүний оронд бид өөрийнхөө ажлын, амралтын онцлогуудаа ойлгож тэр амьдрал гэдэг марафон гүйлтэд өндөр бүтээмжтэйгээр зогсохгүй гүйж сурах хэрэгтэй.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Эх сурвалж: https://medium.com/@okod


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ