Шуурхай мэдээ



Тусгай цэцэрлэг өдөрлөг зохион байгууллаа


  • 2018-11-29 13:15
  • 0

 

Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг “Тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа бага насны хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлага өнөөгийн байдал өдөрлөг” зохион байгууллаа., Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, сургалтын өмнөх боловсролд хамруулснаар тодорхой хэмжээнд хөгжих боломжтой болохыг өдөрлөгийн үеэр харуулахыг зорьжээ. Тухайлбал, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд хөдөлгөөн заслын ангид явж, хөлд оруутаа, энгийн цэцэрлэгт шилжин суралцах боломжтой болдог гэлээ.  Хүүхэд бүрийн онцлогт тохирсон орчин нөхцөлийг цэцэрлэгийн удирдлагууд бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхдийг  бэрхшээлээр нь ангилан бүлэгт хуваан тохирсон сургалтыг явуулдаг байна.


   Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн наадамд медаль авсан бяцхан авьяастнууд урлагийн тоглолт үзүүлсэн нь содон байлаа.

 Хүүхэд хөгжүүлэх танхимуудыг зоорин давхардаа тохижуулжээ.  Энд хөдөлгөөн засал, ахуйн засал гэхчлэн танхим бий. Түүнээс гадна тайвшруулах өрөөг хувийн хэвшлийнхэн тохижуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр бэлэн болгохоор ажиллаж байгаа гэлээ.

  Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд аюулгүй орчин нөхцөлөөс гадна тусгай хэрэглэгдэхүүн шаардлагатай байдаг байна. Хүүхэд бүрийн бэрхшээл онцлогт тохирсон сургалт явуулахын зэрэгцээ тохирсон хоолыг бэлтгэн өгдөг байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ