Шуурхай мэдээ



ЦАГ АГААР: Улаанбаатарт хүйтэрч, шөнөдөө цасан шуурга шуурна


  • 2018-12-02 10:37
  • 0

Өнөөдөр Хэнтийн нутаг, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурч, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн баруун, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 12 дугаар сарын 01-ний 20 цагаас 12 дугаар сарын 02-ны 20 цаг 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус,  өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар цас, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 6-11 градус хүйтэн, өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар хүйтэрч 7-12 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.
2018 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
 
цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Арванхоёрдугаар сарын 3, 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд  зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ