Шуурхай мэдээ



ОУОХ самбо бөхийн холбоог түр хүлээн зөвшөөрөв


  • 2018-12-02 10:58
  • 0

 Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл хоёр хоногийн өмнө /2018.11.30/ Токио хотноо хуралдан, олон асуудал хэлэлцсэний дотор Олон улсын самбо бөхийн холбоо (FIAS)-г гурван жилийн хугацаатай түр хүлээн зөвшөөрсөн (Provisional recognition) бөгөөд энэхүү хугацаанд Олимпийн Харт (Дүрэм)-ийг хэлбэрэлтгүй сахиж чадвал жинхлүүлэх боллоо. 

Харин ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн ХОЛБОО (IOC recognized Sports Federation) болж чадвал олимпийн төрлийн холбоо руу зүтгэж , самбо бөх олимпийн наадмын төрөлд өрсөлдөх бүрэн эрх нь нээгдэх юм. Зарим хэвлэлд самбо бөхийг Токиогийн олимпод үзүүлэх төрөлд багтсан зэргээр мэдээлсэн ч энэ нь буруу юм. Олимпийн наадамд үзүүлэх төрөл (Demonstration sport) гэдгийг 2000 оноос хойш албан ёсоор халсан болно. Тиймээс самбо бөх олимпийн хөтөлбөрт багтаагүй, үзүүлэх спортоор Токио-2020 олимпод ороогүй! Гэхдээ ОУОХ-ноос хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бол том алхам, амжилт тул самбо бөхийн их гэр бүлийнхэнд халуун баяр хүргэе.

Эх сурвалж: МҮОХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ