Шуурхай мэдээ



Даатгал: Талууд хоорондоо тохиролцсон бол цагдаа дуудах шаардлагагүй


  • 2018-12-02 12:06
  • 0

 Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл  нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилготой уг  дүрмийн 3.6-д зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “Г”-д заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж болохоор зохицуулжээ.

Иймд даатгалын тохиолдолд өртсөн холбогдогч талууд эсвэл даатгалын шуурхай алба нь зөвхөн шаардлагатай тохиолдолд буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, архи, мансууруулах бодис хэрэглэсэн, талууд гэм буруутай эсэх талаар маргаантай нөхцөлд, замын цагдаад дуудлага өгөх, мөн даатгалын тохиолдол нь залилангийн шинж чанартай гэж үзвэл даатгагч цагдаагийн байгууллагад өгч шалгуулах шаардлагатай гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Даатгалын шуурхай алба нь даатгалын тохиолдлыг шалгасан эсвэл шуурхай албаны заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулсан бөгөөд холбогдогч талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол даатгалын компани цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгоо аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ