Шуурхай мэдээ



ӨНӨӨДӨР: Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно


  • 2018-12-03 09:32
  • 0

 8:00 цагт

  • Төрийн ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" үндэсний чуулган болно. Утас 9993-1551

09:00 цагт

  • Гадаад хэргийн яамны өргөлтгөлийн 204 тоот танхимд Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно. Утас: 9917-9899, 8688-5060

  • МҮЭСТО-нд Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал болно. Утас: 88002923

10:00 цагт

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж, Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдээс 2018 оны  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт тодорхой цагийн хуваариар мэдлэг, хандлага зан үйл /ярилцлага/-ийн шалгалт авах авна. Ингэхдээ 10.00, 13.00 цаг авахаар товлосон байна. 

10:30 цагт

  • ЦССҮТ-д доноруудыг алдаршуулах, сурталчлах өдөрлөг эхэлнэ.

11:00 цагт

  • “Norphei art gallery”-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.Утас: 99095302

11:30 цагт

  • ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 80019000

13:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд "Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу" сэдвээр буюу төрийн эрхийг хууль бусаар авсан УИХ-ыг тараах талаар Гал Үндэстэн, Их цааз их эргэлт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтарсан мэдээлэл хийнэ. Энэ үеэр Их хурлыг тараах иргэдийн гарын үсгийг цуглуулснаа танилцуулна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ