Шуурхай мэдээ



"Абсолют" сүлжээ өттэй хүнсний бүтээгдэхүүн Монгол руу гаргахыг завджээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2018-12-03 13:14
  • 0

ОХУ-ын хилийн хорио цээрийн хяналтын албанд “Бүх Оросын ургамлын хорио цээрийн төв”-ийн Буриад дахь салбарын мэргэжилтнүүдээс мэдээлэл ирсэн байна. Тэд Монгол руу гаргах сертификат бүхий зарим бүтээгдэхүүнд хориг тавих тухай мэдээлэлд дурдсан аж.

Узбекистанаас гаралтай грек самар болон цэвэрлэсэн арахис бүтээгдэхүүнүүдэд амбарная моль буюу амьд өт илэрсэн тухай тэнд өгүүлжээ. Мөн Санкт-Петербург болон Новосибирск мужид тарьсан хөц будаанд Монгол улсад хориотой гречиха татарская хэмээх хогийн ургамал илэрсэн байна. Энэхүү хогийн ургамал нь газар тариалангийн талбайг амархан бохирдуулж, ургацыг багасган, хураан авах ажиллагааг хүндрүүлдэг гэнэ.

Саратов мужаас гаралтай 9 тонн будаанд мөн нэг наст хогийн ургамал илэрсэн бөгөөд энэ нь хөрсний гүнд шунган ургаж, бараг 20 жил хөрсөн дотор үр нь хадгалагдах чадвар бүхий хогийн ургамал юм.  

Б.Тамир

Эх сурвалж: https://daily03.ru/news/ip-shagdarova-pytalas-otpravit-v-mongoliyu-zarazhennye-lichinkami-produkty.html

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ