Шуурхай мэдээ



“Сэндбокс” дэлхийн 20 гаруй оронд идэвхтэй хэрэглэгдэж байна


  • 2018-12-04 10:12
  • 0

Дэлхий дахинд санхүүгийн зохицуулалтад түгээмэл хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологи бол Сэндбокс (Sandbox) юм. Санхүүгийн салбар уламжлалт үйлчилгээнээс халин, технологид суурилан хөгжих хандлагатай болсон өнөө үед Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/  олон улсын хэмжээнд гарч буй зах зээлийн хөгжлийг дэмжихүйц зохицуулалтын арга хэрэгслүүдийг судалж байна. Санхүүгийн салбар нь онцлогоосоо хамааран нарийн чанд сахилга бат, зохицуулалтын хүрээнд явагддаг. Асар хурдацтай хөгжиж буй ФинТек /санхүүгийн технологи/-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй энэ үед тэдгээрийн зохицуулалт мөн хурдтай, уян хатан байх шаардлагатай.

Зах зээлд гарч ирж буй шинэ санаачилга, дэвшилтэт бүтээгдэхүүнийг мэдээллийн нэг урсгалаар хянан, зохицуулснаар тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сул тал, эрсдэлийг багасгах, эрх зүйн болон бизнесийн стандарт, шаардлагуудад нийцүүлэх боломжуудыг тооцоолж, ФинТек-ийн хөгжилд дэмжлэг үзүүлдгээрээ Сэндбокс давуу талтай. Энэ нь эргээд зах зээлд санхүүгийн хүртээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Сэндбоксын зохицуулалт нь  2015 онд Их Британид бий болсон бөгөөд 2018 оны эхэн үе гэхэд дэлхийн 20 гаруй орны санхүүгийн зохицуулалтад идэвхтэй хэрэглэгдэж байна. Эдгээр орнууд нь Европ болон Азид голчлон төвлөрч буй аж.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ