Шуурхай мэдээ



Мэдээллийн уялдааг хангах чиглэлийн семинар боллоо


  • 2018-12-04 11:27
  • 0

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ази, Номхон далайн бүсийн Базел, Роттердам, Стокгольм ба Минимата конвенциудын тайлан, бусад мэдээллийн уялдааг хангах” сэдвээр үндэсний семинарыг 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд зохион байгууллаа.

Энэхүү семинарт холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын химийн бодисын асуудал хариуцан ажилладаг мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, шийдвэр гаргагчид оролцлоо. Семинарын үеэр конвенциудын тайлагнах, мэдээлэл үйл явцыг нэгтгэн, давхардлыг арилгах, тайлагнах журмыг хялбаршуулах чиглэлээр харилцан мэдээлэл солилцон зөвшилцөж, хамтран ажиллав.

Уг семинарт Базел, Роттердам, Стокгольм конвенциудын Ази, Номхон далайн бүсийн ахлах зөвлөх Крейг Болжковак оролцож, конвенциудын тайлагналтын талаар зөвлөлгөө өгч, илтгэл тавилаа.

Эх сурвалж: БОАЖЯ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ