Шуурхай мэдээ



251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо


  • 2018-12-04 15:23
  • 0

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, ING болон Ариг банкны хөрөнгө оруулалтаар дүүргийн 251 дүгээр цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо.

Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт дүүргийн 24 дүгээр хорооны нийт 91 хүүхэд хамрагдсан бол дэргэдээ гэр бүлэгтэй болсноор нэмж 30 хүүхдийг сурч, боловсрох орчноор хангаж чадсан байна.

Ус-ариун цэврийн байгууламж бүхий гэр цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сан, Ариг болон ING банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчид, багш сурагчид,  эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ