Шуурхай мэдээ



Сурагчдын автобусны шинэ чиглэл туршина


  • 2019-01-06 12:47
  • 0

 Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт (2019.01.04) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. 

 

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрынхан төлбөртэй зогсоолын талаарх мэдээлэл хүргэдэг программ ашиглалтад оруулснаар иргэд энэ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрджээ. Түүнчлэн төрийн  үйлчилгээнд цахим систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулсан үр дүн гарсан аж. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлэх ёстой боловч боловсролын байгууллага мөрддөггүй аж. Тиймээс эл байгууллагынхан нийслэлийн Боловсролын газартай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулж, хамран сургах тойргийнхоо хүүхдийг л элсүүлэх ёстой гэсэн журмыг мөрдүүлэх юм байна.

 

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж буйгаар Улаанбаатар хотын ЕБС-д 260, цэцэрлэгт 150 мянга гаруй хүүхэд сурч байна. Тус газраас сурагчдын зорчилтын байдлын судалгааг гаргаж, автобусаар тээвэрлэх боломжийг эрэлхийлж байгаа гэнэ.

 

Дашрамд сонирхуулахад, нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 3-ны өдөр А/1130 дугаартай захирамж гарган, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг ирэх хоёрдугаар сараас Энхтайваны өргөн чөлөөнд хүүхдийн автобусны шинэ чиглэл турших аж.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ