Шуурхай мэдээ



ӨНӨӨДӨР: НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана


  • 2019-01-07 09:49
  • 0

 

09:00 цагт

 

  • "Чингис" зочид буудалд "Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв" эрдэм шинжилгээний хурал болно.

 

  • АШУҮИС-д Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн нээлт болно. Утас: 8001-6984

 

10:00 цагт

 

  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Утас: 7011-9921, 9926-8461

 

11:00 цагт

 

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд 2019.01.10-ны өдөр зохион байгуулах жагсаалын талаар мэдээлэл хийнэ.

     

  • Үндэсний мэдээллийн төвд "Охидын түүх" ТББ-аас талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээлэл хийнэ.

 

  • Эрүүл мэндийн яаманд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас: 9917-9899

 

11:30 цагт

 

  • Ардчилсан намын Удирдлагын зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж, танилцуулна. Хэвлэлийн бага хурал Ардчилсан намын төв байр "Ардчиллын ордон"-ы таван давхарт болно. Утас: 88989878, 91020880

 

12:00 цагт

 

  • Үндэсний мэдээллийн төвд ББДХ-ноос "ЖДҮХС-гийн эргэн төлөлт болон Сангаас зээл авсан УИХ болон Засгийн газрын гишүүдийн эргэн төлөлт болон тэдэнд хүлээлгэх хариуцлага, 2019 онд олгох зээлийн сонгон шалгаруулалт" сэдвээр мэдээлэл хийнэ. 

 

13:00 цагт

 

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилгын явцтай танилцана. / 2 р эмнэлгийн хашаан дотор/ Утас: 99179899

 

14:00 цагт

 

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.

 

ТӨРИЙН ОРДОНД

 

  • Жанжин Д.Сүхбаатар танхимд Монгол Ардын намын бүлэг хуралдана.

 

  • Их Эзэн Чингис хаан танхимд Ардчилсан намын бүлэг хуралдана.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ