Шуурхай мэдээ



ДОРНОД: Адуунд хачигт халдварт өвчин илэрчээ


  • 2019-01-07 12:06
  • 0

  Дорнод аймагт адуун сүрэгт хачигт халдварт өвчин илэрсэн байна. Булган, Баянтүмэн,  Чойбалсан, Хэрлэн, Матад гэсэн таван суманд адуу хачигт халдварт өвчнөөр өвчилжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хэрлэн сумын малчин Э-гийн зарим адуу нь тодорхойгүй шалтгаанаар турж, сүргээсээ хоцрох шинж тэмдэг илэрсэн тул өвчилсөн адуунаас шинжилгээ авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид илгээснээр адууны хачигт халдварт өвчин болохыг тогтоожээ.


Дээрх сумдын 150 гаруй адуу өвчилсөн байна. Хачигт халдвараар өвчилсөн адуу нь цочмог явцтай үедээ 40 хэмээс дээш халуурч, толгойгоо гудайлгах, амьсгал түргэсэх, хоол тэжээлдээ дургүй болох, удаан хугацаагаар хэвтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Аймгийн Засаг даргын Тамгын газраас үүрэг өгч, өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч  ажиллаж байгаа юм. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ