Шуурхай мэдээ



ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 градус хүйтэн байна


  • 2019-01-10 09:20
  • 0

 

11-12-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

 

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Онон голын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 

2019 оны нэгдүгээр сарын 11-нээс нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13,14-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр, ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ