Шуурхай мэдээ



Бар хамгаалах олон улсын форум 2022 онд болно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-07 15:27
  • 0

Бар хамгаалах олон улсын хоёрдугаар чуулга уулзалт 2022 онд ОХУ-д болох боломжтой гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/Амур дахь салбар мэдээлжээ.

  Энэтхэгийн Дэли хотноо Бар үржүүлэх дэлхийн хөтөлбөрийн бүртгэлийн гуравдугаар бага хурал болжээ. Энэ нь 2010 онд Санкт-Петербург хотноо болсон Бар хамгаалах олон улсын нэгдүгээр форумын үеэр эхэлсэн Бар хамгаалах дэлхийн санаачилгын хүрээнд хийгдсэн бас нэгэн алхам боллоо гэж эх сурвалж онцлон тэмдэглэв.

 Санкт-Петербург хотноо болсон уулзалтын үеэр барын амьдрах орчинд багтдаг 13 орны Засгийн газрын тэргүүнүүд 2022 он гэхэд дэлхий дээрх нийт барын тоо толгойг хангалттай хэмжээнд хүргэх зорилт тавьсан билээ.

  2022 онд дэлхийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусах тул ОХУ-д Бар хамгаалах олон улсын хоёрдугаар форумыг зохион байгуулж, хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэх тухай саналыг бага хуралд оролцогчид санал нэгтэй дэмжжээ.  

Барын амьдрах орчинд дэлхийн хүн амын тал орчим хувь амьдардаг байна. Хүний хүчин зүйлсийн нөлөөллөөр энэхүү ховор төрлийн араатны амьдрах орчин хумигдаж, тоо толгой цөөрч байна гэж эрдэмтэд сануулж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ