Шуурхай мэдээ



Японд ажиллах хүчний ХОМСДОЛ үүсчээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-07 15:31
  • 0

2018 онд Япон улсад 161 ажлын байранд 100 ажил хайгч ногдож байсан нь 1973 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

 Тус улсын хөдөлмөрийн яамнаас энэ сарын 1-ний өдөр гаргасан мэдээлэлд дурдсанаар, 2018 оны арванхоёрдугаар сард ажиллах хүчний хомсдлын түвшин хамгийн өндөр байсан буюу 163 ажлын байранд 100 ажил хайгч иргэн ногдож байжээ.

 Тус улсын хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт багассан нь олон жилийн туршид хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдлыг бий болгосон гэнэ.

 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар, ажилгүйдлийн түвшин 2.4 хувьд хүрч, өмнөх сарын үзүүлэлтээс 0.1 хувиар буурсан байна. Ажиллах хүчний хомсдлоос гадна тус улс удаан хугацаанд дефляц буюу бараа, бүтээгдэхүүний үнийн уналттай тэмцэж байна. Өнгөрсөн сард Японы Төв банк 2020 гуравдугаар сар буюу энэ санхүүгийн жилийн эцэст инфляцын түвшин 0.9 хувь байна гэж таамаглаж байна.

 Өнгөрсөн онд олон удаагийн давтамжтай болсон байгалийн гамшгийн улмаас тус улсын эдийн засаг агшиж, хэрэглээний зардал, экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ