Шуурхай мэдээ



Орост ханиадны өвчлөл хүрээгээ тэлсээр байна


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-07 15:43
  • 0

Орос дахь ханиадны тархалт газарзүйн байршлын хувьд хүрээгээ улам тэлсээр байна. Тус улсын нийт 43 бүс нутагт өвчлөл гараад байгаа бөгөөд халдвар авагсдын тоо ч улам нэмэгдсээр байгаа аж. Хүн амын төвлөрөл ихтэй хот суурингуудад илүүтэй тархаж, одоогийн байдлаар 34 хотод нөхцөл байдал хүндрээд байгаа гэнэ.

Долоо хоногийн өмнө 17 хотод тархсан байсан бол одоо ийм хэмжээнд хүрчээ. Ялангуяа Сибирийн холбооны тойрог дахь хотууд хүнд нөхцөлд байгаа юм байна. Калининградад өвчлөгсдийн тоо даруй гурав дахин өссөн бол Иркутскт сурагчдын амралтыг сунгахад хүрчээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ хандан уриалга гаргаж, хувийн ариун цэврийг чандлан сахихыг зөвлөсөн байна.

 

Г.Бат


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ