Шуурхай мэдээ



Улсын арслан Р.Пүрэвдагва сар шинийн барилдаанд түрүүллээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-07 16:26
  • 0

Билгийн тооллын 17-р жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө.

 

 Цагаан сарын уламжлалт барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алтан Дорнод Монгол" компанийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Монос" группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Их шөвөгт улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь нар үлдэж, энэ жилийн битүүнд өндөр цолтнууд дээш гарч барилдсан, сонирхолтой, сайхан барилдаан боллоо.

 Р.Пүрэвдагва арслан ийнхүү анх удаа сар шинийн барилдаанд түрүүлснээр эл барилдааны түрүү хүртсэн 23 дахь бөх боллоо.

 Сонирхуулахад, өнгөрсөн жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Давст сумын уугуул, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нар шөвгөрч байсан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ