Шуурхай мэдээ



Эгийн голын УЦС-ын төслийг эх оронч биш хүн л эсэргүүцнэ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2015-03-24 09:20
  • 16

Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт дэвшлийн үр дүнд XIX зууны сүүлчээс усны эрчим хүчийг ашиглаж эхэлсэн билээ. Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг олон асуудлаас улбаалан сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх,  ашиглах  шаардлага зүй ёсоор урган гарч, ялангуяа хямд өртгөөр гарган авч болох усны эрчим хүчний ашиглалт улс орнуудын анхаарлыг татаж байна.

2008 оны байдлаар гэхэд,  дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байв. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг орнууд эрчим хүчнийхээ дийлэнх хувийг усан цахилгаан станцаас гаргаж авдаг бөгөөд Норвеги л гэхэд эрчим хүчнийхээ 96-99 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо байдаг юм байна.

Манай оронд усны эрчим хүчний нөөц бий боловч энэ талаарх судалгаа хангалтгүй байдаг аж. Усны эрчим хүчийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах асуудлыг 1950 оноос эхлэн судалж, нөөцийн анхны үнэлгээг 1960 онд хийж байжээ.

Манай анхны УЦС нь 1959 онд Хархорины Орхон гол дээр баригдсан 528 КВт-ын чадалтай станц юм. Одоогоор бага чадлын 150-2000 КВт-ын 9 УЦС ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Ховдын Дөргөний 12 МВт, Говь-Алтайн Тайширын 11 МВт-ын дунд чадлын, Завханы Цэцэн-Уулын 150 КВт-ын, Завханмандалын 110 КВт-ын бага чадлын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Ийнхүү бага чадлын УЦС-ыг ашиглалтад оруулж хөдөөгийн сум, сууринг цахилгаанаар хангах нь цаашид усны эрчим хүчийг ашиглах боломжтойг харуулж байгаа юм.

Монгол орны хөгжлийн хэтийн чиг хандлагаар 2020 он гэхэд, эрчим хүчний системийн оргил ачаалал 1128 МВт-д хүрэх магадлалтай байгаа бөгөөд тэр үед импортоор 500 орчим МВт эрчим хүч авахаар тооцоологдож байна. Жил бүр ийм хэмжээний цахилгааны чадал авахад хүрвэл эдийн засаг доройтолд орж, шугамын дамжуулах чадвар хүрэлцэхгүй болох учраас төвийн эрчим хүчний системд үүссэн дутагдлыг нөхөх, ачааллыг тохируулах, шаардлагатай үед богино хугацаанд ажилд оруулах боломжтой том чадлын усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Өнгөрсөн онд Монгол улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан бөгөөд түүн дотор “сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих” гэж онцлон тусгаж өгсөн билээ. Мөн өнгөрсөн оны 9-р сард УИХ-ын дарга З.Энхболд Эгийн голын усан цахилгаан станц төслийн талбарт явагдаж байгаа ажилтай танилцсан юм. Тэрээр загасны багийнхантай хамт Эгийн голоор завьтай уруудаж, УЦС-ын далан барих Эг-Сэлэнгийн бэлчирт очсоноор төр, засгийн удирдлагаас ирсэн анхны зочин болсныг нутгийн иргэд онцолж, олон жил яригдсан энэхүү ажлын талаарх төрийн бодлогыг сонирхон, энэхүү станцыг зогсоолгүй,  хурдан бүтээн байгуулахыг УИХ-ын даргаас хүсч байсан аж. 

Гэтэл сүүлийн үед уг төслийг эсэргүүцэгчид бий болон, олон нийтийн сүлжээгээр халуун сэдэв болон хэлэлцэгдэж байгаа билээ. Ер нь манайхны хувьд, сүүлийн үед ямар нэгэн шинээр эхэлсэн ажлыг эсэргүүцэх “хоббитой” болоод байгаа бөгөөд бүтээн байгуулж байгаагаасаа илүүтэйгээр нураан, буулгахыг уриалж байгаа нөхдүүд бараг “ардын баатар” болох нь холгүй нэг моод манайд дэлгэрээд байгаа нь үнэхээр харамсалтай.

Тухайн салбарын мэдлэгтэй эсэх нь хамаагүй, эсэргүүцэж л байвал кайф авдаг маягийн нөхдүүд олшрон, бараг л юуг шинээр эхлэх нь үү гээд отож байгаад эсэргүүцдэг болсон мэт туйлшралууд ажиглагдаж байна. Ямар сайндаа л, “биднийг энд хэрэлдээд сууж байх хооронд нүүрс маань үнс болж хувирах нь” хэмээн халаглах хүмүүс ч Тавантолгойтой холбоотойгоор гарч ирж байсан. Энэ ч үнэний ортой юм.

Жишээ нь, Бээжингийн утаатай холбоотойгоор Хятад улс нүүрс хэрэглэдэг цахилгаан станцаас татгалзах талаар сонсогдож эхэллээ. Хэрэв тиймдээ тулбал манай нүүрсний экспортод асуудал үүсч мэдэхээр байна. Хамгийн ойр оршдог Хятад улс нүүрс хэрэглэхээ больчихвол бид хэндээ нүүрсээ борлуулах билээ. Энэ бол нэг л жишээ.

Энэ мэтчилэнгээс харахад, Эгийн голын төсөл мэтийн үр ашигтай төсөлдөө саад тээг бололгүйгээр бүтээн байгуулах ажлыг нь хийлгээсэй гэж хүсэх л үлдлээ!

Жич: Эгийн голын УЦС-ын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулах зорилгоор уг төслийн захирал Д.Одхүүгийн өнгөрсөн онд Eagle TV-д өгсөн ярилцлагыг толилуулж байна.

Д.Мягмарсүрэн

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 16

  • Зочин 182.160.42.xxx

    "Монголд Цөмийн Цахилгаан Станц бариулъя" гэдэг хүмүүс л Усан цахилгаан станцийг эсэргүүцдэг байх. Тэднийг АРЕВА санхүүжүүлдэг биз.

    • 2015-04-23 23:23
  • Зочин 202.131.225.xxx

    ZUV SHDEE BAYALGAA ERGELTEND ORUULJ BAIJ L ULS HUGJINU SHDE. TEGEED YAHIIN HYAMRALTAI UEDEE TSAHILGAAN CH UGUI BOLCHOOD SUUJ BH YUM U TER HIILGEHGUI GEED BAIGAA HUMUUS NI YAH GEED BAIGAAN BAS HUDLAA ULSUJ ENE TER MUNGU AVAH GEED BGAAM U HIILGEH YOSTOI HIIH CH AJIL IIM TOM TUSLUUDEE YAVUULJ BAIJ L TSARTSSAN EDIIN ZASGAA SERGEENE SHDEE (TER ULSDUG JAGSDAG TENEGUUD BOLIYO HONOGIIN HEDEER CH ULSDUG GELEE MEDEE BAS BNA LEE SHDEE)

    • 2015-03-24 15:15
  • Зочин 202.72.245.xxx

    эсэргүүцэгчид гэдэг чинь хөлсний ажилаа л хийж байгаа хүмүүс. харин хөлс хэн төлж байгааг нь тагнуулынхан тогтоох хэрэгтэй

    • 2015-03-24 13:24
  • Зочин 202.179.20.xxx

    Тэртээ тэргүй Монголын хилээр гараад явчихдаг голуудын усыг яагаад ашиглаж болдоггүй юм бэ ямар ундарганаас нь сороод авах гэж байгаа биш Хэрлэн голыг хил давангуут нь хужаа нар ашиглаж байна яагаад борооны үед үүссэн илүүдэл усыг Монголчууд гов нутаг руугаа татаж болохгүй гэж Бат-Эрдэнэ аварга эд нар жинхэнэ Монгол хүмүүс мөн үү эсвэл хужаа нарын эрх ашигт үйлчилээд байх юм хужаа гаралтай юм биш үү

    • 2015-03-24 13:08
  • Зочин 122.254.127.xxx

    Ene tosliig yaraltai heregjuuleh heregtei. Baigali nuurt yamar ch noloo uzuulehgui. Baigali nuuraas garsan Angar moron deer ochnoon usan sah stans barisan baigaa sh dee.

    • 2015-03-24 13:07
  • Зочин 202.179.20.xxx

    udahgui uuh usgui boloh gej baij usan tsahilgaan stantsaar yadag bainaa bas idej uuh yum garah geed baigaa yum baih daa

    • 2015-03-24 12:14
  • Зочин 112.72.13.xxx

    Манай монголын эх оронч гэж өөрсдийгөө нэрлэж жагсаж өлсөөд байгаа хүмүүст таалагдах юм байдаг гэж үү. Тэд нарынхаар бол юу ч хийж болохгүйн бололтой. Ямар зорилготой хүмүүс юм бүү мэд.

    • 2015-03-24 12:03
  • Зочин 202.131.234.xxx

    Baigali nuur Huvsgul nuur 2-g holbodog gants amin sudasiig taslahiig zovshoorohgui. zagasiig zoodog lift barina ch geh shig terend n orj suugaad yavdag zagas baih uu. Mash ih oi mod suiruulne tend zagasnaas oor olon amitad amidardag shuu. erguu buduun gahai odhuu mungu ugaamaar sanagdaad bval urd zugt govid ochij naad munguuruu salhin stants bari

    • 2015-03-24 12:00
  • Зочин 103.9.90.xxx

    Одоо бас бөөөн юм болноо утгагүй юм

    • 2015-03-24 11:20
  • Зочин 182.160.32.xxx

    eh oronchdoo bosotsgoo.yasan ch bariulahgui.aguu ih oros guren mandtugai

    • 2015-03-24 11:04
  • Зочин 103.9.88.xxx

    selenge deer yag orosiin hiliin oiroltsoo barih heregtei, oor gazar ogt bolohgyi

    • 2015-03-24 10:32
  • Зочин 202.131.231.xxx

    хувь хүн өөрөө өөртөө үнэнч бөгөөд алдаа нь эцсийн эцэст өөрт нь ирнэ.Иймд гадны хүсэл эрмэлзлэл бидэнд хэзээ нэгэн цагт тус биш ус болно.Тэгэхээр бид өөрсдийн юмтай байх нь зөв.Зах зээл эхлэх үед тоггүй яаж зовдог байсныг залуучууд мэдэхгүй байх ирээдүй рүү явахдаа өнгөрсөнөө санаж байх хэрэгтэй түүх давтагдахгүй шүү

    • 2015-03-24 10:31
  • Зочин 103.26.192.xxx

    Би хувьдаа нэлээд хэдийнээс ИХ ХОРЛОГЧИД гэж дотроо нэрлэдэг болчоод байгаа. Тухайлбал: ОТ-г гэрээ хийгээд ашиглаад эхлэсэн нь хамгийн буруу, ТТ-н гэрээ, төмөр зам барихыг мөн эсэpгүүцэж байна, Сэлэнгэ, Эгийн гол дээр УЦС барьж болохгүй, Гацууртын алтны ордыг ашиглуулахгүй гээд энэ бүх шaapдлага нь биеллээ гэж бод л доо. Тэгэхээр л эд нарын ямар зорилготой байгаа нь тодорхой болно биздээ.

    • 2015-03-24 10:07
  • Зочин 103.26.192.xxx

    Би хувьдаа нэлээд хэдийнээс ИХ ХОРЛОГЧИД гэж дотроо нэрлэдэг болчоод байгаа. Тухайлбал: ОТ-г гэрээ хийгээд ашиглаад эхлэсэн нь хамгийн буруу, ТТ-н гэрээ, төмөр зам барихыг мөн эсэргүүцэж байна, Сэлэнгэ, Эгийн гол дээр УЦС барьж болохгүй, Гацууртын алтны ордыг ашиглуулахгүй гээд энэ бүх шаардлага нь биеллээ гэж бод л доо. Тэгэхээр л эд нарын ямар зорилготой байгаа нь тодорхой болно биздээ.

    • 2015-03-24 10:05
  • Зочин 122.201.22.xxx

    Очигдор ундэснии телевизээр оросуудын хиисэн байгал нуурын тухай кино гаргаж тэнэгтээд л байсан. Тэднии зорилго тодорхойшдэээ. Манай хэдэн эрдэмтэн нэртнууд хошгироод л

    • 2015-03-24 09:51
  • Зочин 202.179.8.xxx

    Наадахыг чинь оросын эрх ашигд харшилна гээд бууны нохойнууд нь /нөгөө эх орончид/ хуцаад эхлэсэн юм биш үү.

    • 2015-03-24 09:33

Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ