Шуурхай мэдээ



Таканоива А.Баасандорж албан ёсоор зодог тайллаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-07 16:37
  • 0

Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Таканоива А.Баасандорж энэ сарын 2-нд  албан ёсоор зодог тайллаа.

 Түүний зодог тайлах ёслолд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж оролцов.  

 Таканоива А.Баасандорж 2009 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, 2012 онд жүрёо зиндаанд дэвшин, тэр жилдээ түрүүлж байсан юм. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2014 оны нэгдүгээр сард дэвшин барилдсан анхны жилдээ 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж байсан билээ. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд тэрбээр дайчин барилдааны шагналыг хоёр удаа, уран барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан юм. Мөн түүнчлэн нутаг нэгт сүмоч сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг нэг удаа унагааж байсан юм.

 Амжилттай барилдаж байсан Таканоива А.Баасандорж 2017 оны аравдугаар сард Тоттори мужид болсон тойргийн барилдааны дараа их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой маргалдсаны улмаас бэртэл авсан юм. Хүнд бэртэл авснаасаа хойш жүрёо зиндаа руу унаж, улмаар зодог тайлахаасаа өмнө дээд зиндаанд дэвшээд байв. Гэсэн ч тэрбээр дэвжээний бөхийг цохисон хэрэгт холбогдож, удалгүй өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр гаргасан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

ЖДҮ-ийн зээлийг завшигч гишүүд, дарга нар зөвхөн уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төлөөд өнгөрөх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ