Шуурхай мэдээ



Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-07 16:53
  • 0

Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэх ба 1931 онд үүсэн байгуулагдсан. БулганАрхангайЗавхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улс, түүний ТуваБуриадулсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилвал 126 багийг агуулан байгаа.

Хөвсгөл аймаг нэг зуун мянга зургаан зуу гаран (100,629) ам дөрвөлжин километр газар эзэлсэн Монгол улсын 6 дахь том дэвсгэр газартай аймаг. Үндсэндээ уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг аялагч жуулчид үзээд «Монголын Швейцарь» гэж нэрийдэх нь бий. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, түүх, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий болсон нутаг.

2011 оны байдлаар 126 мянган хүн оршин сууж байсан ба хамгийн олон хүнтэй аймаг юм. Үндсэндээ монгол үндэстэн, тэр дотроо халхдархадхотгойдурианхай зонхилдог. Өөр аймагт байдаггүй цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор бий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ