Шуурхай мэдээ



Солонгос руу онгоцны тийз хямдрах эхлэл тавигдлаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-25 21:54
  • 0

Улаанбаатар-Инчёны чиглэлд Солонгосын талаас Korean Air компани олон жил ганцаараа монополь эрхтэйгээр нислэг үйлдэж байгаа бөгөөд онгоцны тийзний үнэ ч харьцангуй өндөр хэвээр байсан билээ. Харин саяхнаас ахин шинээр нисэх компани орж ирэх гэж байгаа тухай таатай мэдээ монголчуудын сонорыг мялааж эхэлсэн. Тэгвэл Улаанбаатарын нислэгийн эрхийг авахаар Өмнөд Солонгосын агаарын тээврийн дөрвөн компани өрсөлдсөнөөс тус улсын хоёр дахь том агаарын тээвэрлэгч болох Asiana Airlines компани ялагчаар тодорсон байна.

Энэхүү агаарын тээвэрлэгч компани долоо хоногт гурван удаа Инчён-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх бөгөөд харин Air Busan компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатар чиглэлд нисэхээр болсон аж.

Шалгарсан компаниуд зохих бэлтгэлээ хангаж чадвал ирэх гуравдугаар сарын 31 гэхэд үйлчилгээгээ эхлэх боломжтой” гэж Өмнөд Солонгосын Дэд бүтэц, Тээврийн яам ны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Г.Бат

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ