Шуурхай мэдээ



Ким Жон Уны төрсөн дүү нь Вьетнамын зочид буудлыг шалгалаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-02-27 15:11
  • 0

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Вьетнамын Ханой хотноо хүрэлцэн очоод байгаа билээ. Тэгвэл түүний төрсөн дүү Ким Ё Жон Ханой хотын эртний зочид буудал болох Sofitel Legend Metropole-д очиж, нарийвчилсан шалгалт хийсэн байна. Энэхүү зочид буудалд ойрын хугацаанд Ким Жон Ун, Дональд Трамп нар уулзах юм.

Цагаан ордноос мэдээлснээр, хоёр орны удирдагчдын уулзалт "1х1" форматаар 20 минутын хугацаанд үргэлжлэх аж. БНАСАУ-ын удирдагч болон АНУ-ын Ерөнхийлөгч уг буудлын нутаг дэвсгэр дээр хамтдаа ойролцоогоор хоёр цаг орчим болох юм байна.

Г.Бат


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ