Шуурхай мэдээ



Нүүрс тээвэрлэлтийн зам дагуу тээврийн осол хэргийг бууруулах зөвлөгөөн зохион байгуулав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-03-06 11:27
  • 0

Өмнөговь аймагт гарч байгаа зам тээврийн осол, хэргийн 60 гаруй хувийг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн автозам дагуу бүртгэгддэг. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын 2019 оны төлөвлөгөөнд зам тээврийн осол, хэргийг бууруулах зорилт тавьж тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд талаар “Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Цогтцэций суманд 112 аж ахуйн нэгж байгууллагын 136 төлөөлөгч, удирдах албан тушаалтнууд оролцуулан зохион байгуулав.

Зөвлөгөөнөөр Цогтцэций сум Ухаа худаг уурхайгаас Ханбогд сумын Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн авто замд гарч байгаа зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлэх, тус авто замд иргэд жолооч нарт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй санал солилцон, хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд оролцогчдоос “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ, ОСОЛ АВААРГҮЙ БҮС НУТАГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАЯ” уриалгыг гаргаж хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар болов.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ