Шуурхай мэдээ



Жудо бөхийн Залуучуудын багийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-03-06 11:38
  • 0

Жудо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 01-03-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдсан юм.

  Тус тэмцээнд  34 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдснөөс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны орлогч дарга Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо.

 Мөн тэмцээний 81 кг жинд  спорт хорооны тамирчин Б.Ганшагай, 90 кг жинд Э.Үнэнхүү, -100 кг жинд Э.Мөнхбаясгалан нар тус тус аваргын алтан медалийг хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ