Шуурхай мэдээ



Увс аймгийн 12 суманд хаваржилт хүндэрчээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-03-06 12:41
  • 0

 Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын сарын 4,5-ны өдрүүдэд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Малчин сумдад ажиллалаа.   Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, отроор өвөлжиж байгаа малчин өрхийн аж байдалтай танилцсан байна. 

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндэрсэн. Аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байгаа аж.

  Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан байна.  Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Цаашид гуравдугаар сарын дунд  үе хүртэл хүйтэн байж, хаваржилт улам хүндрэх төлөвтэй байгаа тул буцалтгүй тусламжаар, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох санал тавьсны дагуу Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөөс 400 тонн өвс, 400 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг Шуурхай бүлэг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ