Шуурхай мэдээ



Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаас халагдах өргөдлөө өглөө


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-03-15 12:58
  • 0

АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Норовын Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр энэхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өргөдөл бичсэн байна. Энэ тухайгаа Н.Алтанхуяг өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсон гол шалтгаан нь түүний үйл ажиллагаа, үзэл бодлыг Х.Баттулгатай холбон үзэж байгаа нь тааламжгүй санагдсан бололтой. Иймээс өөрөө бие даан, хэн нэгэнтэй нэр холбогдохгүйгээр үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Г.Батаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ