Шуурхай мэдээ



Осгож хөлдөөд зүрх нь зогссон хүүг амьдруулжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-03-31 14:53
  • 0

 

Соошл ертөнцөөр аялж явахдаа нэгэн сонин түүх хэлэлцэж байхыг харлаа. Энэ явдал Ховд аймгийн Буянт суманд 1987 онд болсон аж. Тухайн үедээ нэлээн ч шуугиан дэгдээж байсан бололтой.

Ид хүйтэн 2-р сард хээр хөдөө осгож хөлдөөд зүрх нь зогссон байсан 4 настай хүүг эмч нар морг руу хийхийн оронд амийг нь аврахаар тэмцсэн байна. Хүүхдийн судсаар тариа хийх боломжгүй байсан учраас Баатаржав эмч гол судсыг нь хатгаж тариа хийсэн, Отгоншар эмч онцгой үүрэг гүйцэтгэсэн гээд тэр үеийн мундаг эмч нарыг үнэхээр биширмээр санагдав.

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо энэ явдлын тухай ийнхүү дурссан байна: “Үнэн сонинд Оросоо(?) гэж хүн анх мэдээ бичиж, тэр мэдээ нь "оны шилдэг мэдээ" болж, шагнагдаад. Араас нь тэр баримтат кино гарч байв. Цагаан сараар согтуу аав айл хэсч яваад хүүхдээ хаясан. Сонинд яг тэрийг нь нарийн дурдахгүй гаргаж байсныг санаж байна” гэжээ.

Энэ гайхалтай явдлын тухай баримтат кино Фэйсбүүк дээр нийтлэгдсэн байсныг нэгэн хэрэглэгч олж үзээд бахдан өгүүлсэн байна. Мөн саяхан энэ хүүхдийн тухай эргэн сурвалжилсан нэвтрүүлэг гарсан хэмээн нэг хэрэглэгч бичсэн байна лээ.Тэдний хэлэлцүүлэг дотор ямар нэгэн холбоос өгөгдөөгүй байсан учраас тухайн яригдаад буй баримтат кино, нэвтрүүлэг зэргийг хайгаад олигтой үр дүн гарсангүй. Мэдэх хүмүүс байвал мэдээний сэтгэгдэл хэсэгт холбоос үлдээнэ үү. Иймэрхүү баатарлаг гавьяат үйлсийг чадлынхаа хэрээр сурталчилж, олонд түгээмээр санагдлаа.

Бүрэн хөлдөлтийн байдалтай, биен дээр нь тогшихоор тог тог гээд дуугарч байсан хүүгийн амийг аварсан гэж бодохоор монгол эмч нарын авьяас, ур чадварыг бахдаад ханашгүй! Энэ түүхийг сонсоход хэр баргийн үлгэр ч бараг цаашаа юм биш үү...

Монгол хүмүүс ийм л гайхамшигтай оюуны потенциалтай хүмүүс!  Зөв удирдагч нартай бол дорхноо л сэвхийгээд сэргээд ирэх ёндоотой ард түмэн шүү дээ уг нь бид!...

Д.Мигаа

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ