Шуурхай мэдээ



Жюү жицү бөхийн ДАШТ-д 70 тамирчин зодоглоно


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-10 22:09
  • 0

Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д манай улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Жюү жицүгийн ДАШТ өсвөр үе, мастер, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд болох юм.

Тус тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болно. Манай улсаас энэ жилийн тэмцээнд 70 тамирчны бүрэлдэхүүнтэй бүтэн баг тус улсыг зорино. Баг тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотыг зорих ажээ. 

2018 онд болсон жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-д Монгол Улсаас 20 гаруй тамирчин оролцож, 10-аад медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Энэ жилийн хувьд өсвөрийн баг тамирчид 51 хүний бүрэлдэхүүнтэй Абу Дабиг зорино. 

Энэ сарын 20-ны өдөр өсвөр насны хүүхдүүдийн жюү жицүгийн фестиваль болох бөгөөд 21-ний өдөр эмэгтэй тамирчид Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Харин дөрөв сарын 22-ны өдөр өсвөрийн эрэгтэй бөхчүүд Абу Дабигийн дэвжээнд барилдана. Маргааш нь буюу 23-ны өдөр Мастерс, 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчид ДАШТ-д оролцох хуваарьтай байна.

АНЭУ-ын хувьд жюү жицүгийн спортыг өндөр түвшинд хөгжүүлж ирсэн улс. Тийм ч учраас Абу Дабигийн хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хучний дээд командлагчийн дэд еренхий шейх Мохаммед бин Зайед Ал Нахъяаны ивээл доор тус наадам, тэмцээнийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн түүхтэй. 

Абу Даби хотын Мубадала Аренад зохион байгуулах мэргэжлийн жиү жицүгийн ДАШТ-д 100 гаруй улс орны баг тамирчид оролцохоо мэдэгджээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ