Шуурхай мэдээ



Дирк Новицки зодог тайллаа


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-10 22:15
  • 0

Америкийн сагсан бөмбөгийн “Даллас Маверикс” багийн герман тоглогч Дирк Новицки зодог тайлснаа өнөөдөр зарлалаа. Талбай дээрээ хийсэн сүүлийн тоглолтдоо Дирк “Финикс Санз” багийг 120:109 харьцаатай буулган авахад 30 оноо авч, 3 оновчтой дамжуулалт өгсөн. Тоголтын дараа Новицки хөгжөөн дэмжигчиддээ хандан, үг хэллээ.

“Та бүхэн мэдэж байсан байх, энэ бол миний сүүлийн тоглолт. Миний сэтгэл маш их хөдлөж байна. Баг хамт олон, дэмжиж ирсэн бүх хүмүүст ганц энэ үдэш биш 21 жилийн төлөө баярлаж, талархсанаа илэрхийлье. Бүх хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Сайн муу олон зүйл тохиолдож байсан ч та бүхэн намайг үргэлж дэмжиж байсан. Багийн андууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Гэрбүлдээ баярлалаа. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа” Дирк Новицки

Дирк Новицки NBA-д 21 жил тоглосон. 1998 онд АНУ-д ирсэн Дирк “Даллас” багтаа үнэнч байгаа. 2011 онд багтаа аваргын цом авч өгсөн тэрбээр 14 удаа “Бүх оддын тоглолт”-д оролцож, 12 удаа бэлгэдлийн шигшээ багт багтан, 2007 онд НБА-гийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн анхны Европ тоглогч болсон юм.

“Даллас” баг зодог тайлсан домог тоглогчдоо багийн удирдлагад сонирхолтой ажил бэлтгэсэн талаар “Clutch Points” мэдээллээ. Яг ямар ажил болохыг бичээгүй ч Дирк зодог тайлаад шууд ажилдаа орох гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ