Шуурхай мэдээ



Нобелийн шагналтан цөмийн хаягдалтай тэмцэх арга олжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-10 22:19
  • 0

2018 оны физикийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн Жерар Муру, эрдэмтэн, профессор Тошики Тазима нар радио идэвхт хаягдлыг өндөр эрчимтэй лазерыг ашиглан боловсруулах үзэл баримтлал дээр ажиллаж байна гэж Bloomberg агентлаг мэдээлэв. 

74 настай эрдэмтний үзэж буйгаар цөмийн хог хаягдлын насыг мянган жилээс хэдхэн минут хүртэл богиносгож болох аж. Гэхдээ энэхүү судалгаа олон жил шаардах гэнэ. Нобелийн шагналтны энэхүү үзэл баримтлал цөмийн хог хаягдлыг радио идэвхт бус атом болгож хувиргахад оршиж байна. Эдгээрийг атомын түвшинд өндөр нарийвчлалтай лазер импульсийн тусламжтайгаар өөрчлөх боломжтой гэнэ.

Эл шийдэл Францын цөмийн үйлдвэрлэлийн аврал байгаад зогсохгүй, эрчим хүчний гол асуудал болсон радио идэвхт хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх алхам болох боломжтой.

Энэ нь “авралын од” болох боломжтой гэж Францын дээд боловсрол, судалгаа, инновацийн яамны дэд бүтцийн төслийн газрын дарга Кристиан Шардон онцолжээ.

Франц улс нэг хүнд ногдох хортой хог хаягдлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан эрчим хүчнийхээ 72 хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг тус улсад нэг хүнд хоёр кг радио идэвхт хог хаягдал ногддог байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ