Соошлоор олны танил болсон Осоржамаа хэмээх залууг гэртээ байж байхад нь машинтай хүмүүс ирж зодсон байна.
Тэрээр цагдаад мэдэгдсэн боловч өөрийг нь эрүүлжүүлэхэд хийгээд, нөгөө зодсон нөхдийг зүгээр тавиад явуулчихсан гэнэ. Энэ мэтээр Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар түүнд дээрэлхүү ханддаг болохыг нэгэн сэтгүүлч олон нийтийн сүлжээгээр тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяад хандан уламжилсан байна.
Г.Бат