Шуурхай мэдээ



Ким Жон Ун Путинтэй хийх уулзалтын гол сэдвүүдээ өгүүлжээ


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-25 15:20
  • 0

Оросын Владивосток хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Приморье руу явж байгаа аж.

Энэхүү айлчлал нь БНАСАУ-ын удирдагчийн хувьд анхных юм. Тэрбээр Оросын удирдагчтай анх удаагаа хэлэлцээ хийх гэж байгаа бөгөөд Солонгосын хойг дээрх цөмийн асуудлуудыг шийдвэрлэх тухай талууд хэлэлцэх аж.

Приморийн нийслэлд холын хүндтэй зочноо талх, давс барин угтаж, алдарт “Катюша” дуугаа түүнд зориулан дуулсан байна. Өндөр хэмжээний зочинд зориулсан хүндэт харуул болон цэргийн оркестр Москвагаас Владивостокийг зорин нисч иржээ.

Галт тэрэгний хөдөлгөөн онцын өөрчлөлтгүй, хэвийн явагдаж байгаа бөгөөд харин улстөрийн чухал үйл явдлыг зорчигчид зургийг нь дарж амжиж буй бололтой. Хоёр орны удирдагчдын энэхүү түүхэн уулзалт дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.

Г.Бат

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ