Шуурхай мэдээ



Саран чулуу бөөрний эмгэгийг эмчлэхэд тустай


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-25 15:39
  • 1

Саран чулуу нь гэрлийн цацарлаараа хүний сэтгэлийг татдаг гайхамшигтай увидастай билээ. Энэ чулууг гартаа бариад эргүүлэх үед сүүмгэр сүүн гялбаа үүсдэг тул ийнхүү нэрлэсэн байна. Урьд цагт энэхүү чулуунаас цацрах гялбааг сарны хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг байжээ.

Сарны чулууны эх орон болох Шри Ланкийн чулуу нь тунгалаг мөсөн өнгөтэй бөгөөд зөөлөн цэнхэрдүү туяа цацруулдаг юм. Харин энэтхэгийн чулуу нь бүүдгэр хүрэн, ногоон, шаргал туяатай байх бөгөөд гэрэл, сүүдэр ээлжлэн цацруулдаг онцлогтой. Гэрлийн энэ гялбаа, цацралт нь сарны чулууг хамгийн эмэгтэйлэг, мэдрэмтгий шинж чанартай болгодог юм.

 

Энэ үнэт чулууг зуугаад жилийн тэртээгээс "Art Nouveau" -гийн үеэс өргөн ашиглах болжээ. Францын үнэт чулууны Рене Лалик сарны чулуугаар гоёл чимэглэлийн зүйлсийг цөөнгүй уралсныг түүний хувийн цуглуулгаас харж болно.

 

Энэтхэгт сарны чулууг сайн зүүд авчирах шидтэй гэж үздэг. Харин арабын орнуудад сарны чулууг бүсгүй хүн хувцсандаа шигтгэн оёвол үр хүүхэд олон байхын бэлэгдэл хэмээн үздэг төдийгүй сарны чулуун гоёл зүүлт зүүсэн үед  хүний зөн билгийн мэдрэмж дээшилдэг аж. 

 

Манай дэлхийн чулуулгийн ихээхэн хувийг эзэлдэг талын жонш гэсэн томоохон бүлэг эрдэст хамаарагддаг юм байна. Гоёл чимэглэлийн зориулалттай, калийн силикат бүхий "адуляр" хэмээх нэртэй талын жоншийн нэг зүйл чулууд тооцогдоно. Сарны чулууг Төв Альпийн нурууд, Швейцари дахь Адулийн хөвчөөс олдворлодог. Сарны чулууг бас "селенит" гэж нэрлэдэг бөгөөд латин- грекийн "selenites" буюу "сар" гэсэн үгнээс гаралтай ажээ.

 

Засч янзалснаар үл анзаарагдам байсан гялбаа нь улам хурц тод болдог байна. Засахдаа чулууны зөв пропорцыг баримтлах ёстой гэнэ. Сонгодог, цэнхэр туяатай сарны чулууг АНУ, Бразил, Австрал, Бирм болон Мадагаскараас олборлодог. Сүүлийн жилүүдэд цэнхэр туяатай чулуу нь ховор, онцгой шинж чанартай байх болсон тул үнэтэй ч болдог. Харин одоо гоёл чимэглэлийн зах зээлд ногоон, хүрэн, шаргал, манантсан, хар, улаавтар, оргилуун дарсны шаргал туяатай энэтхэг чулуунуудыг нийлүүлж байна.

 

Сарны чулууг гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэхдээ олон төрлийн хэлбэртэйгээр засдаг. Тухайлбал, бөмбөлөг хэлбэртэйг сондор зүүлтэд зориулан засна. Зарим чулууны гялбаа нь чулуун дотроо үүсдэг. Энэ нь засалттай нь холбоотой бөгөөд гэрэл чулуун дотор хугарснаар нэлдээ гэрэлтэж харагддаг. Гэрлийн хугарлын үзэгдэл л сарны чулууг ийм үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй, сэтгэл булаам харагдуулж чаддаг юм. 

 

Энэ гоёмсог чулуунд өөрийн гэсэн сул тал ч бий. Хатуулаг чанар багатай. Иймд сарны чулууг засахдаа тун болгоомжтой хянуур байх хэрэгтэй. Засч янзлах явцад алдагдсан гялбааг хоёр дахь удаагийн засалт, өнгөлгөөгөөр амархан сэргээж болно.

 

Худалдаж авахад анхаарах зүйлс

 

Сарны чулуутай гоёл чимэглэлийн зүйлсийг худалдан авахад үнэ нь эрс ялгаатай байдаг. Өнгөний  хурц тод байдал, хэмжээ, чулууны тунгалаг чанараас шууд хамаарна. Цэнхэр туяатай чулууг гэрэлд бариад эргүүлэхэд гурван төрлийн өнгө үүсгэдэг. Ийм чулуу нь маш ховор тул өндөр үнэлэгдэнэ. Харин олон өнгөтэй энэтхэгийн сарны чулууны хувьд өөрт тохирсон өнгө болон засалт бас санхүүгийн боломжиндоо тааруулан худалдан авах боломжтой.

 

Сарны чулууны тухай домог: Чулуун дээр үүссэн цагаан толбо томорсоор сарны туяа бүтэн сарныхтай дүйх үед ид шидийн хүч нь эргэн ирдэг гэх. Эрт үед энэтхэгчүүд энэ чулуунд сарны эерэг шинж чанарыг шингэсэн байдаг тул уурсаж хилэгнээгүй хүн бүрт аз жаргалыг авчирдаг гэдэгт итгэдэг байжээ. Иймд хатуу чанга зан араншинтай, тэвчээр муутай хүмүүс зүүж хэрэглэвэл сайн хэмээн үздэг байна.   

 

Эмчилгээний шинж чанар: Бөөрний эмгэгийг эмчлэхэд тустай гэдэг. Мэдрэлийн системийн хямралын үед бас ашиглана. Цусны өвчин, нойргүйдэл, цус харвах, сепсис, астм, нурууны өвчин, гэмтэл бэртэл, ясны үрэвсэлт өвчин элэг, цөсны архаг болон хурц өвчний үед ардын эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлал бий.

 

Тарнийн шинж: Сарны чулуу нь сарны гадаргуугийн далд хүчийг бэлгэддэг тул бүтэн сар гарах үед төрсөн хүн бүрт ээлтэй байдаг аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл үлдээхНийт: 1

  • Зочин 105.112.58.xxx

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    • 2019-08-05 13:24

Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ