Шуурхай мэдээ



“Бурхан минь! Миний ээжийг буцаагаад явуулаач...”


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-26 17:18
  • 0

Сошиал ертөнцийн тэр дундаа фэйсбүүкт хамгийн олон дагагчтай “Аавуудын группийн албан ёсны хуудас”-т найман настай нэгэн охины захидлыг тавьсан даруйд олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлэм сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч эхэлсэн юм. 

“Тэнгэрт байгаа ээждээ” хэмээн гарчигласан энэхүү захидалд “Ээжээ би таныг маш их санадаг. Таныг тэнгэрт одсоны дараа аав намайг орхиод явсан. Би одоо Олзбат ахтайгаа хамт амьдарч байгаа. Энэ хорвоогийн хамгийн нандин зүйл бол ээж. Би гурван настай байсан ч одоо болтол таныхаа царайг тод санадаг. Нэгдүгээр ангидаа бүр ч их санадаг байсан, хоёрдугаар ангидаа бас гайгүй санадаг болсон. Том болох тусам таны царайг улам мартах гээд байна. Би даалгавараа хурдхан хийгээд эрт унтаж байгаа. Шөнө болгон зүүдэнд минь ирээсэй гэж залбираад эрт унтдаг. Бурхан минь миний ээжийг надад буцаагаад явуулаач! Гуйж байна. Ах намайг онц сурвал ээж чинь ирнэ гэсэн болохоор би одоо онц сурч байгаа" гэжээ. 
О.Анир
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатарын утаа багассаныг хүлээн зөвшөөрч байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ