Таван настай нэгэн хөвгүүн ганцаараа тоглоомын талбайгаа янзалж буй бичлэгийг өнөөдөр онлайн ертөнцөд хамгийн олон хүн үзэж байна. Бяцхан биендээ баймгүй ухаалаг хөвгүүний үлгэрлэмээр энэхүү үйлдэл үеийн найзуудад нь ч сайн жишээ болсон юм.
Хөвгүүний бичлэгийг хийсэн эрхэм "Тоглоомын талбайг таван настай хүү засахыг харлаа. Энэ хүүг эцэг эхийг нь танихгүй ч хараад хайр хүрлээ. Босоод туслахгүй дээ гэж байгаа хүмүүсийг ойлгоноо. Гэхдээ хүүхдүүд нэгэндээ зөвөөр нөлөөлж байгаа нь гоё байсан болохоор нууж байгаад л бичлэг хийв. Төгсгөлд нь үр дүн нь супер. Бусаддаа яаж нөлөөлөхийг нь үзээрэй. Энэ хүү, эцэг эхийг нь таньдаг бол мэншин хийгээрэй. Мундаг хүү" хэмээн өөрийн цахим хуудсанаа бичжээ.