Шуурхай мэдээ



Жүжигчний амьдралдаа “Жюү жицү”-гээр салхи оруулав


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-04-26 18:08
  • 0

Хоёрхон хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо ёслол төгөлдөр эхэлсэн Жюү жицүгийн ДАШТ-д “Жүжигчин А.Өнөржаргал буюу бидний нэрлэдэгээр Өөскө хүч үзэж байна” гэх мэдээ олны чихийг дэлдийлгэв.

Гэнэн цайлган, голдуу инээдмийн дүрийг бүтээдэг жүжигчин залуу маань таван жилийн өмнөөс энэхүү спортоор хичээллэх болсон бөгөөд ийнхүү дэлхийн дэвжээнд гарсан түүнд цагаахан атаархагч журмын нөхдүүдийн сэтгэгдэл өнгөрөгч өдрүүдэд интернэт орчныг доргиосон гэж хэлж болно. Харамсалтай нь тэрбээр эхний учраагаа давж чадаагүй ч, дэлхийн дэвжээнд монгол хэмээн дуудуулсан нь түүний хувьд хамгийн том бахархал байв.

Энэ талаараа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Амьдрал хэмээх зах хязгааргүй их далайд хүн бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдлийн зүг завиа чиглүүлэн сэлүүрдэнэ... Бид өөрсдийгөө хаана аваачих аа мэдэх учиртайгэж хэлсэн аавын үг үргэлж миний тархинд хадаастай. Би одоогоос таван жилийн өмнө Жюү жицү-ийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон, баг тамирчин_ найз нөхөдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж, үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна... Тэр зүйл бол ЯЛАГДАЛ... Ялалтын суурь ч юм шиг. Эргээд намайг хөтлөх том зорилгийн минь гараа ч юм шиг... Сайхан өдрүүд өнгөрлөө... Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш. Амьд хүний хийх ёстой зүйл юм гэдгийг ухаарсандаа миний сэтгэл хангалуун байна... Баяртай Абу Даби эргэн уулзахийн ерөөл талбий” гэж бичсэн байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ