Шуурхай мэдээ



Дуучин Э.Чулуунчимэгийн дараагийн сонголт хэн бэ


  • 2019-04-30 14:48
  • 0

Урлагийнхан дундаа хамгийн сүр дуулиантайгаар гэр бүлээ цуцлуулсан дуучин, СТА Б.Болд, Э.Чулуунчимэг нарын сенсаци одоог хүртэл үргэлжилсээр байна. Эхнэрийнхээ найзтай жиг ургуулж, хамтран амьдрах болсон дуучин Б.Болд үрийн зулай үнэрлэсэн болоод ч тэр үү, хааяа нэг Э.Чулуунчимэгийн бичсэн фэйсбүүкийн постод хариу өгчихөөд намдуухан байгаа бол найздаа нөхрөө булаалгасан Э.Чулуунчимэгийн хувьд харин чиг завгүй байгаа аж. Хослон дуулж урлагт хөл тавьсан түүний хувьд ганцаараа уран бүтээлээ үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Тиймээс тэрбээр дараагийн хослон дуулах партнераа аль хэдийнэ олж, тун удахгүй тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөөд байна. Бүр үүгээр ч зогсохгүй нэг бус хоёр партнерийг “өөрийн болгож” чаджээ. Тодруулбал,  түүний экс нөхөр Б.Болдтой хамтран “Анд нөхдийн дуу”-г дуулж явсан залуу дуучин Д.Найдандорж, Э.Чинбаяр нарыг өөртөө урвуулж, “Андуудын дуу” хэмээх шинэхэн уран бүтээлээ ч гаргаад амжсан байна.  

Тун удахгүй буюу ирэх сарын 2-ны өдөр Э.Чинбаяр, Д.Найдандорж, Э.Чулуунчимэг нарын “Бид нэг үеийнхэн” хамтарсан тоглолт “Улаанбаатар палас”-т зохион байгуулагдахаар болсон бөгөөд энэхүү тоглолт дээр дуучин бүсгүй Б.Болдоор хэзээ ч дутахгүй гэдгээ харуулах бололтой. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ