Шуурхай мэдээ



Дөрвөн настай хүүхдүүдийн "ширүүн" уралдаан


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-02 15:31
  • 0

Жамаараа өсч торниж буй дөрвөн настнууд одоогоор дор дурдаж буй чадваруудыг л эзэмшдэг судалгаа байдаг бол танд үзүүлэх гэж энэхүү бичлэгт тэдний "аймшигтай" гэж хэлж болохоор дугуйн уралдааны тухай өгүүлэх аж. Энэ насны хүүхдүүд хэдийгээр хөдөлгөөн түргэсэж, бусадтай харилцах чадвар нь нэмэгдсэн байдаг ч тус бичлэгт гарч буй шиг спортын тамирчин лугаа уралдана гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Гэвч тэд айдас хүйдэстэй, дугуйн уралдаанаар өрсөлдөж, бүр түүнийгээ нэг ч алдалгүй гүйцэтгэх нь гайхамшигтай. 

4 НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ОНЦЛОГ

-4 насандаа хүүхэд өөрөө үзэж хараагүй юмны тухай  хүний яриаг ойлгох чадвартай. 

-Хүүхэд ном чанга уншиж өгөхийг хүсэх  ба утгыг  нь олон дахин яриулах сонирхолтой байдаг.  Зураг дээр байгаа зүйлийг яриулах түүнийгээ  эргүүлэн өөрөө  тодорхой энгийн байдлаар өгүүллэг зохиож ярина, том хүний эхэлсэн үг яриаг утга төгөлдөр дуусгаж чаддаг, нэгтгэн дүгнэж ярина, “ Яагаад? ” гэх гол асуултыг тавина. 

-Үеийнхэнтэйгээ сэдэвт тоглоомоор тоглож байхдаа дүрээ өөрчилж чаддаг, тоглоомын утгыг ойлгож дүрмийн дагуу тоглохыг оролдоно, зарим үед гол баатарт тоглох сонирхол төрнө. Бусад хүүхэдтэй хамтран тоглох сонирхолтой болно.

-Хүүхдийн дүрслэх үйл ажиллагаа нь нэлээд хөгжиж ирнэ. Хүний дүрсийг нэлээд тодорхой гаргаж ирнэ. Жишээ  нь хүний бие, нүд, ам, хамар, үс , зарим үед хүмүүсийн   хувцасны  хэсгүүдийг гаргаж эхэлнэ. Дүрслэх  техник талаас  нь боловсронгуй болно. Хүүхдүүд геометрийн үндсэн дүрсийг гаргаж зурах, хайчаар дүрс гаргаж хайчлах, дүрсээ цаасан дээр наах зэрэг чадвартай болсон байна.

-Хөдөлгөөн нэлээд нэмэгдэж авхаалж самбаатай, хөдөлгөөнөө зохицуулах, тэнцэх, жижиг хашлага дээгүүр алхах, үсрэх, юм өшиглөх, гүйж харайх, бөмбөгтэй тоглоом нэлээд хүндрүүлж тоглоно. 

Энэ насанд хүүхдийн хүртэхүй нэлээд хөгжин. Энгийн дүрсүүдийг ялгах бусад зүйлтэй  харьцуулан ижил зүйлийг олох,  юмны хэмжээ, өнгө, өндөр нам, өргөн нарийн зэргийг ялгаж  эхэлнэ. Орчиндоо цохицоно. Ой тогтоол сайжирч юмыг баримжаалах чадвар  нэмэгдэнэ. Хүүхэд 7-8 юмсын нэрийг тогтоох чадвартай.

-Хүүхдийн анхаарал  тогтвортой болж 15-20 минут анхаарлаа төвлөрүүлж чадна.

-Нэг зүйлийг эхэлсэн бол 40-50 минут үргэлжлүүлэх чадвартай. Зорилготой үйлдэл хийнэ. 

-Маргалдаж эхэлнэ. Энэ насанд хүүхэд магтуулах дуртай .

-Юмыг сонирхож эхэлнэ. Ямар нэгэн зүйлийг дуурайж бие дааж хийж эхэлнэ.  

-Хүүхдийн   ярианы чадвар сайжирсан , авиа дуудлага тод , үгийн сан нэмэгдэж, уншсан зүйлийн  утгыг нь чөлөөтэй ярина,  үг бүрийн утгыг ойлгоно, асуултаар чөлөөтэй ярилцана, амьтны дуу хоолойгоор дуугарах,үг бүтээж ярих зэрэг  энэ насандаа хүүхэд чөлөөтэй харилцах чадвартай болсон байна. 

-4,5 насандаа хүүхэд зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ