Шуурхай мэдээ



Мэрайя Кери хүндэт шагналын эзэн боллоо


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-02 15:39
  • 0

Дэлхийн дуу хөгжмийн салбарт үлдэж хоцроод буй цөөн хэдэн дива нарын нэг болох Мэрайя Кери хүндэт шагналын эзэн боллоо. 5 сарын 1-нд явагдсан Billboard дуу хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Billboard Icon шагналыг Мэрайя Кери хүлээн авсан юм. Түүнд шагналыг нь гардуулах эрхэм үүргийг хүлээсэн дуучин Женнифер Хадсон хэлэхдээ “Хэдэн арван жил өнгөрсөн ч, нэг зүйл хэвээрээ л байна. Тэр бол дуучин Мэрайя Кери хамгийн шилдэг нь хэвээрээ байгаа явдал. Тэр бол жинхэнэ утгаараа Icon буюу бэлгэ тэмдэг,амьд шүтээн” гэжээ.

Танхимд цугласан дэлхийн дуу хөгжмийн салбарынханд зориулан дэлгэцээр Мэрайя Керигийн дуучин, ая зохиогч, продюсерын карьерын онцлууштай үйл явдлуудыг багцлан харуулсан юм. Улмаар Мэрайя Кери тайзнаа гарч ирж, өөрийн бүх цаг үеийн шилдэг хитүүд болох “We Belong Together”, “Hero”, “Always Be My Baby” зэрэг дуунуудаа дуулжээ. Түүнчлэн ээжийнхээ дуулахыг үзэн сонирхож буй Монро, Мороккан ихрүүд нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж байлаа.

Billboard Icon шагналыг хүлээн авсан Мэрайя Кери сэтгэгдлээ хуваалцахдаа “Ямар ч тохиолдолд шантардаггүй, унасан ч босоод ирдэг, үргэлж нуруу цэх, сэтгэл бардам зогсдог, өөртөө итгэлтэй хүн бүрт баяр хүргэе! Бид хамтдаа ялан дийлдэг. Фенүүддээ хайртай шүү. Маш их баярлалаа” гэсэн байна. Дашрамд хэлэхэд, дуучин Мэрайя Кери өнгөрсөн 3 сард 50 насны босгыг алхсан ч, цог жавхаатай хэвээр л байгаа юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосныг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ