Шуурхай мэдээ



Боловсролоос илүү ХАЙР хэрэгтэй


  • Нийтлэсэн: MMNews.mn
  • 2019-05-04 23:56
  • 0

Чинээлэг амьдралтай танил маань бага охиноо унаган хятад хэлтэй болгох зорилгоор 1-р ангиас нь Эрээний бага сургууль, Хөх хотын дунд сургууль, Шанхайд дээд сургууль төгсгөөд, одоо Америкт магистрт сургаж байгаа юм байна. Охин нь Монголд очих ажил гараад Замын-Үүдээр дамжин өнгөрөхдөө манайхаар зочлох зуур баахан хууч хөөрцгөөв.

Охин:  "Би ээж аавтайгаа нэг их холбогдоод байдаггүй ээ. Мөнгө төгрөг ч авдаггүй. Яагаад ч юм ээж аав маань намайг дөнгөж 7-хон настай байхад өөрсдөөсөө холдуулж,  хятадад дотуур байранд суулгаж, сургуульд сургасанд нь гомдоод байдаг юм. Ээж аавдаа хайрлуулан, хажууд нь эрхлэхгүй ч тааваараа сургуульд сурдаг хамаатныхаа хүүхдүүдэд атаархахын хажуугаар ээж аавдаа маш их гомддог байсан. Надтай адилхан хүүхдүүд бараг л бүгд ийм бодолтой байдаг юмоо. Ээж аавынхаа хажууд байдаг хүүхдүүд ханиад хүрээд, халуурч бүлээрэхэд ээж аав нь духан дээр нь дарж үзээд, сандралдаад, өвөртөлж унтаад, хайраараа бөмбөрүүлдэг бол дотуур байрны хүүхдүүд байрын багшийгаа царай алдан, эмчид үзүүлдэг.  Гэртээ байгаа хүүхдүүд шөнө муухай зүүд зүүдлээд, ээж аавынхаа өвөр лүү гүйж, айх аюулгүй унтдаг бол дотуур байрны хүүхдүүд муухай зүүд зүүдлэвэл орондоо дагжин чичирсээр өглөө хурдан болохыг хүлээдэг. Дээрэлхүү хүүхдүүдэд шоглуулахад хэн ч намайг өмөөрөхгүй ..гээд зөндөө зовлон туулдаг. Энэ бүгдээс болоод ээж аавдаа дургүй болчихсон. Яахав намайг эрдэм номтой, биеэ даасан сайн хүн болгох гэсэн санаа нь сайн ч хүүхэд нь ямар их сэтгэлийн зовлон туулдгийг мэддэггүй. Би Шанхайд сургуулиа төгсөөд, өөрөө шалгалт өгч, хөөцөлдөж байгаад Нью-Йоркт магистрт сураад төгсөх гэж байгаа. Ээж аавтайгаа нэг их харьцдаггүй, өөрөө өөрийнхөө зардлыг өөрөө болгоод явдаг. Америкийн хятад залуутай гэрлэх гэж байгаа... гэж ярив.

Хэдэн жилийн өмнө хэнээс ч билээ яг ийм яриа сонсож байснаа санав. Нээрээ л хүүхэд гэдэг хөөрхөн үрс маань  хүүхэд насаа хүүхэд шиг л өнгөрөөх хэрэгтэй юм байна даа.

Эх сурвалж: FB


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Санал асуулга

Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

Бидэнтэй нэгдээрэй

Жиргээ